Friday, May 14, 2010

2-р шатанд тэнцсэн багийн нэрс маргааш Be center-т задарна

Залуусын оролцоог дэмжигч анхны брэнд Be-н нэрэмжит "Be брэнд оюутан залуусын оролцоог дэмжих нь" маркетингийн төслийн уралдааны 2-р шат амжилттай явагдаж өндөрлөлөө.

Уралдааны журмын дагуу 5-р сарын 5,6-ны өдрүүдэд 1-р шатанд тэнцсэн 20 багийн авьяаслаг залуус өөрсдийн бичсэн Маркетингийн төслийн танилцуулгийг хийсэн юм. Мэдээж багуудын танилцуулга бүр өвөрмөц шинэлэг санал санаачлагийг агуулж байсан. Уралдаандаа идэвхитэй оролцсон багууддаа Be брэндийн хамт олны өмнөөс талархалаа илэрхийлье.

2-р шатанд тэнцсэн багуудын нэрсийн маргааш буюу 5-р сарын 7-ны 14:00 цагт Be үйлчилгээний төв салбарт мэдээлэх болно. Багууддаа амжилт хүсье. Оюутан залуу чиний оролцоо Be-г өөрчлөх болно.

No comments:

Post a Comment